
Пакистаны Пунжав мужийн цэргийн чухал суурин Вахад 21-ний өдөр хоёр удаагийн амиа золиосолсон дэлбэрэлтийн хэрэг гарч, 70 хүн нас бараж, олон арван хүн шархдав.
Мэдээлснээс үзвэл, уг хоёр удаагийн дэлбэрэлтийн хэрэг Пакистаны цэргийн үйлдвэрийн үүдэнд гарч, 100 гаран хүн эндэж шархдсан байна. Хэрэг гарсны дараа, Пакистаны нийслэл Исламбад болон Пунжав муж нь аюугүй байдлын сэргийлэлтийн зэргэллээ дээшлүүлсэн байна. Цагдаагийнг байгууллага уг хэрэгт холбогдсон 3 хүнийг баривчилсан байна.

Пакистаны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мухаммадмиан Соомро, Пакистаны Ерөнхий сайд Юусоф Раза Гилани, Ардын намын холбооны дарга Асиф Аль Зардари болон Мусульманчуудын холбооны Шарифийн бүлгийн удирдагч Наваз Шариф нар уг дайралтын хэргийг хатуу зэмлэн буруушаасан байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун болон Аюулгүйн зөвлөл 21-ний өдөр тус тус мэдэгдэл нийтлэж, уг хэргийг хатуу зэмлэн буруушаасан байна. Бан Ки Мун мэдэгдэлдээ заахдаа, гэмгүй номхон хүмүүсийг алж шарахдуулсан энэ ажиллагаа бол террорист үйл ажиллагаа мөн гэжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл даргын мэдэгдэл хийж, гэмт эдгээдийг эрхбиш хуулиар шийтгэх хэрэгтэй гэж тэмдэгэлсэн бөгөөд энэ талаар Пакистаны засгийн газартай нааштай хамтран ажиллахыг бүх улс орнуудад шаардсан байна.
Мөн орой, "Пакистаны Талибаны хөдөлгөөн" уг хоёр удаагийн дайралтын хэрэгт хариуцхаа мэдэгдсэн байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|