• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-23 16:06:54    
Бээжингийн Олимпийн наадмыг Францын сонинд сайшаан тэмдэглэжээ

Синьхуа Агентлаг

     Францын "Ла Трибун" сонин 22-ын өдөр өгүүлэл нийтэлж, Бээжингийн Олимпийн наадам амжилтад хүрсэн нь Хятад улсын ид хүч болон сайн сайхан дүр төрхийг харууллаа. Телевизийн дэлгэцээр өрнөдийнхний сайн ойлгодоггүй Бээжингийг харууллаа гэж тэмдэглэжээ.

     Нээлтийн ёслолын сүр жаваатай тоглолт нь Бээжингийн Олимпийн наадмын сайхан эхлэл болж, телевизийн шууд нэвтрүүлэг нь өрнөдийнхний сайн ойлгодоггүй Бээжингийн сайн сайхан дүр төрхийг харуулсан юм. Сөхийн сүндэрлэсэн том давхар байшингууд, хүмүүсийг гайхаш алдуулам биеийн тамир спортын ордон талбайнууд болон зохион байгуулалтын эрчтэй сайн ажлыг телевиз үзэгчид харсан байна. Тамирчдын зонхилох нь биеийн тамир спортын ордон талбайд маш сэтгэл ханамжтай байна. үүнээс гадна, агаарын бохирдуулалтыг тогтоон барих талаар Хятадын Засгийн газраас авсан арга хэмжээнүүд маш үр өгөөжтэй хэрэгжиж, зам харилцаа ч уулынхаасаа шуурхай болсон гэж уг өгүүлэлд тэмдэгллээ.

     Бээжингийн Олимпийн наадам нь сүүлийн жилүүдэд хүмүүсийн хамгийн их хүсэн хүлээсээр ирсэн Олимпийн наадам юм. Бээжин үүргээ аз жаргалтай, бүрэн дүүрэн биелүүлсэн байна гэж "Ла Трибун" сонинд тэмдэглэжээ. \ О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\