• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-23 17:26:12    
БНСУ-ын баг тамирчид төлөвлөгөөгөө уридчилан биелүүлсэн байна

Хятадын Олон Улсын Радио

    БНСУ-ын баг тамирчид одоо болтол энэ удаагийн олимпийн наадмаас нийт 11 алтан медаль, 10 мөнгөн медаль, 8 хүрэл медаль авч, медалийн тоогоороо олон багийн дотор 7-р жигсаадаж, олимпиос өмнө тогтоосон уг олимпиос 10-аас дээш алтан медаль авч, медалийн тоогоороо эхний аравд жигсаагдана гэсэн харалтаа уридчилан биелүүлсэн байна.

     БНСУ-ын хэвлэл мэдээлэлийн хэрэгслийн мэдээлснээр, 1988 оны Сеулын олимп болон 1992 оны Барселонийн олимпийн наадам дээр БНСУ тус тус 12 алтан медаль авсан байна. Энэ бол БНСУ-ын олимпийн наадмаас алтан медаль авсан хамгийн өндөр тэмдэглэл болно. Бээжингийн олимпийн наадмын сүүлийн хоёр хоногийн уралдаан тэмцээнээс БНСУ такевондо, бейсбол, бокс зэрэг төрлийн тэмцээнд алтан медаль авах хүчинтэй байж, алтан медалийн тоогоо ахиулж магад юм байна.

     Олимпийн хугацаанд БНСУ-ын төрийн удирдагчаас эхлэн эгэл жирийн ард иргэд хүртэл БНСУ-ын тамирчдын уралдаан тэмцээнд оролцож байгаа байдалд анхаарал хандуулж ирсэн юм. БНСУ-ын тамирчдын олсон амжилтыг БНСУ-ын ард иргэд болон хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл өндрөөр үнэлсэн байна. \Гэрэлт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\