Зорчигч тээврийн бойнг 737 онгоц 24-ний оройн 8 цагт Киргизийн нийслэл Бишкекийн Машхад Олон улсын нисэхийн буудлын ойролцоо газарт осодлож 70 хүн эндсэн байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, зорчигч тээврийн уг онгоц хөөрөх үед техникийн осол залгаагаар гарсан тул, багийн дарга нь буудалдаа буцахаар шийдсэн байжээ. Гэвч онгоц нь нисэх онгоцны буудлаас 5 км зайтай нэг тариан газарт унасан байлаа. Тухайн үед онгоцон дээр нийт 90 хүн сууж явсны дотор, 22 нь киргиз иргэн, бусад нь голцуу иран хүн байсан аж. 20 хүн эсэн мэнд гарсан боловч, олохни хүний шарх хүнд байгаа юм байна.
Осолдсон онгоцонд 100 гаруй зорчигч сууж байсан гэж үүнээс өмнөх мэдээнд тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж,Баясгалан хянав.\
|