БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мун Бакийн урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао 25-ны үдэд тусгай онгоцоор Сеүл орж, БНСУ-д төрийн айлчлал хийж байна. Энэ бол Бээжингийн олимпийн наадам өндөрлөсний дараа Хятадын дээд удирдагч анх удаагаа гадаад оронд айлчилж байгаа болно.
Дарга Хү Жиньтао онгоцны буудалд сэтгүүлчдэд хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосон 16 жилийн турш Хятад, БНСУ-ын харилцааны түргэн хөгжил нь хоёр ард түмэнд үнэн бодитой ашиг сонирхол авчирсан төдийгүй, тус бүс нутгийн энх тайван, хөгжилд нааштай нэмэр хандив оруулсан байна. Миний энэ удаа БНСУ-д айлчилж байгаагийн гол зорилго бол хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар БНСУ-ын талтай санал бодлоо илэн далангүй, гүнзгий солилцож, нийтлэг ойлголтоо бэхжүүлж, найрамдлаа нэмэгдүүлэн, хамтын ажилагаагаа ахиулан, хоёр орны харилцааны хөгжлийн шинэ байдлыг нээх явдал мөн. Хоёр талын хүчин чармайлтаар энэ удаагийн айлчлал маань хоёр талын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаанд лавтай тус дөхөм үзүүлж, хоёр орны харилцааг хөгжүүлж чадна гэдэгт итгэж байна гэжээ.
Бээжингийн олимпийн наадмыг нааштай дэмжсэн БНСУ-ын Засгийн газар, ард түмэнд дарга Хү Жиньтао Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлсэн бөгөөд Бээжингийн олимпийн наадам дээр БНСУ-ын тамирчдын олсон шилдэг амжитанд цогтой халуун баяр хүргэв.
БНСУ бол дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айчлалын эхний орон юм. Тэрээр БНСУ-д хийх айчлалаа 26-ны өдөр өндөрлүүлсний дараа Тажикстан, Туркменстанд төрийн айлчлал хийх бөгөөд Тажикстанд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Тэргүүн нарын зөвлөлийн 8-р хуралд оролцох болно. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|