• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-25 16:14:01    
Бээжингийн олимпийн наадам нь биеийн тамир спортын түүхэн дээрэх бэлгэ тэмдэг болно

Синьхуа Агентлаг

      Бээжингийн олимпийн наадам нь биеийн тамир спортын түүхэн дээрэх бэлэг тэмдэг болно гэж Румын үндэсний хэвлэлийн агентлаг 24-ны өдөр тэмдэглэв.

      Бээжингийн олимпийн наадам 24-ний орой "Үндэсний биеийн тамирын талбай—"Шувууны үүр"-т баялаг сайхан тоглолтын дунд бүрэн дүүрэн өндөрлөв. Энэ нь амжилттай зохион байгуулсан , өргөнөөр мэдээлсэн, бүрэн дүүрэн амжилтад хүрсэн, рекорд амжилтыг тасралтгүй шинэтгэсэн олимпийн наадам мөн гэж уг агентлаг тэмдэглэв.

     Румын Үндэсний телевиз хаалтын ёслолыг дамжуулан нэвтрүүлсэн байна. Бээжингийн олимпийн наадам нь "хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй"байх олимпийн үзэл санааг дахин харуулсан байна. Хаалтын ёслол дээр олон орны тамирчдын баярлан хөөрөлдсөн байдал нь "нэг дэлхий, ижил мөрөөдөл"-ийг бүрэн харууллаа гэж уг телевиз тэмдэглэжээ.

     Румын "спорт сонин"-ы веб сайт, Бээжингийн олимпийн наадмын хаалтын ёслол нь нээлтийн ёслолтойгоо адилхан төгөс үзэсгэлэн боллоо гэж мэдээлжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\