• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-25 16:38:05    
Бээжингийн Олимпийн наадмыг олон орны хэвлэл мэдээллийнхэн болон ард иргэд өндрөөр үнэлжээ

Хятадын Олон Улсын Радио

      Олимпийн 29-р наадам 16 хоног явагдаж 24-ний орой Бээжинд өндөрлөлөө. Бээжингийн Олимпийн наадам амжилтад хүрсэнд олон орны хэвлэл мэдээллийнхэн болон ард иргэд баяр хүргэж түүнийг өндрөөр үнэлсэн байна.

      Мексикийн Телевиса телевиз Бээжингийн Олимпийн наадмын хаалтын ёслолыг газар дээрээс нь шууд дамжуулсан байна. Уг телевизийн хөтлөгч хэлэхдээ, Бээжингийнхэн түүхэн дэх хамгийн сайн Олимпийн наадмыг зохион явуулж, бүх дэлхийн ард түмэн биеийн тамир спортын энэ өргөн их цуглаанаас Хятад улсын хөгжлийг олйгож, хятадчуудын халуун сэтгэлгээг мэдэрлээ гэжээ. Бээжингийн Олимпийн наадмын гоё сайхан тоглолт нь "хурднаас хурдан, өндрөөс өндөрт, хүчтэйгээс хүчтэйд" гэсэн Хятадын ард түмний спортын үзэл санааны идэвхтэй төрхийг харуулж, дэлхий нийттэй эвсэгээр зэрэгцэн оршиж, хамтаар хөгжих гэсэн Хятад улсын эрэл хүслийг илтгэсэн юм гэж тэр тэмдэглэжээ.

      Олимпийн наадмын нэвтрүүлэг дамжуулах эрх авсан Америкийн цорын ганц компани—NBS үзэгчдийн байдлыг харгалзан хаалтын ёслолыг 12 цаг хойшлуулан хамгийн олон үзэгчтэй үед нэвтрүүлсэн бөгөөд Америкийн тамирчдын алтан медаль авсан тэмцээний байдлыг соливчуулан нэвтрүүлжээ. Америкийн тамирчид хэлэхдээ, Бээжингийн Олимпийн наадам маш гайхамшигтай болж, мартагдашгүй сэтгэгдэл үлдээлээ гэжээ.

      БНСУ, Тайланд, Сингапур, Орос, Герман, Австри зэрэг Ази, Европын орнуудын хэвлэл мэдээллийн гол гол хэрэгслүүд ч өгүүлэл нийтэлцгээж, Бээжингийн Олимпийн наадмын амжилтад хүрснийг сайшаан тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\