Хятад улсын дарга Хү Жиньтао 25-ны өдрөөс БНСУ-д 2 хоногийн төрийн айлчлал хийж байна. Уг орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ айлчлалд онц их анхаарлаа хандуулж байгаа бөгөөд дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлал нь Хятад болон БНСУ хоорондын харилцааны хөгжлийг цаашид ахиулах болоосой гэж хүсэн хүлээж байна.
Юньхаб Мдээлэх Агентагийн мэдээлэлд тэмдэглэхдээ, дарга Хү Жиньтао Бээжингийн олимпийн наадам өндөрлөсний маргааш нь БНСУ-д айлчлав. Энэ бол түүний бүрэн эрхийн хугацаандаа БНСУ-д хийж байгаа хоёр дахь айлчлал мөн. Хятад, БНСУ-ын удирдагчид 25-ны үдээс хойно сүүлийн 3 сар туршийн 3 дахь хэлэлцээ хийв. Дарга Хү Жинтаогийн энэ удаагийн айлчлал нь БНСУ-ыг Хятад улс чухалчлан үзэж байгааг бүрэн харуулсан байна гэжээ.
Мэдээлэлд тэмдэглэхдээ, Дарга Хү Жинтаогийн энэ айлчлал нь Хятад, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 16 жилийн ойд тохиож, хоёр орны удирдагч хоёр талын улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан техник, дэлхийн яармаг зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрэх болно гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|