• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-25 16:48:03    
Хятад улсын Дарга Хү Жиньтао Өмнөд Солонгост айлчилж байна

Хятадын Олон Улсын Радио

      Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мюн Бакийн урилгаар Хятад улсын Дарга Хү Жиньтао 25-ны өдрийн үдэд тусгай нисэх онгоцоор Өмнөд Солнгосын нийслэл Сөүл орж, төрийн айлчлал хийж эхэлжээ. Энэ нь Бээжингийн Олимпийн наадам өндөрлөсний дараа, Хятадын дээд удирдагчийн гадаадад хийж бий анхны айлчлал юм.

     Хү Жиньтао нисэхийн буудалд сурвалжлагчид хандан айлчлалынхаа зорилгыг танилцуулсан байна. тэр хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосноос хойших 16 жилд хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагаа түргэн хөгжиж, хоёр ард түмэнд үнэн бодитой ашиг хүртээж, бас уг бүс нутгийн энх тайван, хөгжилд ч нааштай хувь нэмэр орууллаа. Ерөнхийлөгч Ли Мюн Бак болон Өмнөд Солонгосын бусад удирдагчидтай Хятад, Өмнөд Солонгосын харилцааг цаашид хөгжүүлэх асуудлаар санал бодлоо чин үнэнчээр гүнзгий солилцож, нийтлэгн ойлголтоо бэхжүүлэн, найрамдлаа зузаатгаж, хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлж, хоёр орны харилцааны шинэ байдлыг хамтаар бүрдүүлэх гэсэн бол миний энэ айлчлалын гол зорилго юм гэлээ.

     Дарга Хү Жиньтао бас Бээжингийн Олимпийн наадмыг дэмжсэн Өмнөд Солонгосын Засгийн газар, ард түмэнд Хятадын Засгийн газар болон ард түмний өмнөөс талархал илэрхийлсэн байна. \О.Дарамбазар орчуулж, хянав.\