• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-25 18:33:46    
Хятад, БНСУ-ын тэргүүн нар хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дарга Хү Жиньтао 25-ны өдөр БНСУ-ын нийслэл Сеүлд Ерөнхийлөгч Лее Мун Бактай хэлэлцээ хийв.

      Юуны өмнө дарга Хү Жиньтао хэлэхдээ, БНСУ-ыг оролцуулсан олон улсын хамтын нийгэмлэгийн дорвитой дэмжлэг дор Бээжингийн олимпийн наадам бүрэн дүүрэн амжилтад хүрэв. Өргөдөл дэвшүүлснээс зохион байгуулсан энэ бүх явцад , БНСУ-ын Засгийн газар болон ард түмний үзүүлсэн их дэмжлэгд Хятадын засгийн газар талархаж байна гэжээ. Дарга Хү Жиньтао мөн БНСУ-ын тамирчдын Бээжингийн олимпийн наамдад олсон шилдэг давуу амжилтад баяр хргэв.

      Дарга Хү Жиньтао хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосон 16 жилийн турш, хоёр орны харилцаа олон салбарт маш түргэн хөгжив. Хоёр орны харилцааны түргэн хөгжил нь хоёр ард түмэнд бодитой ашиг хүртээсэн бөгөөд тус бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлд ч идэвхтэй хувь нэмэр оруулсан байна гэжээ.

      Ерөнхийлөгч Лее Мун Бак, дарга Хү Жинтао БНСУ болон Хятад улс дипломат харилцаа тогтоосны 16 жилийн ойн үеэр манай оронд айлчилсан нь маш чухал ач холбогтолтой юм гэж илэрхийлээд Хятад улс Сычуаний газар хөдлөлтийн гамшиг зэрэг хүндрэл бэрхшээлийг даваж, олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсан болон Хятадын тамирчдын олсон шилдэг давуу амжилтад тэрээр чин сэтгэлийн баяр хүгэв. Энэ удаагийн хэлэлцээгээр дамжуулан хоёр орны харилцаа эрчимжихийг тэрээр хүсч байгаагаа илрхийллээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\