Хятад улсын Дарга Хү Жиньтаогийн Тажикстанд удахгүй хийх төрийн айлчлалтай холбогдуулан, Тажикстаны Гадаад хэргийн сайд Хамрохон Зарици тун саяхан өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, Дарга Хү Жиньтаогийн айлчлал нь хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүлэн өргөтгөх шинэ хуудасыг нэмэх болно гэлээ.
Зарифи бас тэмдэглэхдээ, Тажикстан, Хятадын хамтын ажиллагаа түргэн хөгжиж байна. Хятад улс бол Тажикстаны худалдааны чухал түнш бөгөөд Тажиксатаны хамгийн их хөрөнгө оруулж байгаа орон болоод байна гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|