• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-26 15:22:47    
БНСУ-ын эдийн засгийн 4 байгууллага Дарга Хү Жиньтаог хүндэтгэн үдийн зоог барилаа

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улсын Дарга Хү Жиньтао 26-ны өдөр Сеүлд БНСУ-ын худалдааны нийгэмлэг, БНСУ-ын аж үйлдвэр, худалдааны зөвлөл, БНСУ-ын эдийн засагчдын холбоо, Дунд, жижиг аж ахуйн нэгжүүдийн нийгэмлэг зэрэг 4 байгууллага нэгжийн түүнд зориулан барьсан хүндэтгэлийн үдийн зоогт оролцож үг хэлсэн байна.

      Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятад улс энх тайван хөгжлийн замаар эх эцэс хэлбэрэлтгүй замнаж, харилцан ашигтай, хамтаар ашиг хүртэх нээлттэй стратеги эх эцэс хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, энх тайвнар хөгжих, нээлттэй хөгжих, хамтран ажиллаж хөгжихийн төлөө чармайна. Дэлхийн ард түмэнтэй хамтаар өнө үүрд энх тайван, хамтаар цэцэглэн хөгжисөн эвсэг зохицонгуй дэлхийн ертөнц байгуулахын тул хүчин чармайлт гаргахад Хятадын ард түмэн бэлэн байна гэж дахин нотолжээ.

      Үдийн зоогоос өмнө, Дарга Хү Жиньтао БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сеун сутай хамтаар Хятад, Өмнөд Солонгосын дэлхийн яармагийн хамтын ажиллагаа, солилцооны чуулга уулзалтад оролцож үг хэлсэн байна.

      26-ны өглөө, Дарга Хү Жиньтао Ерөнхийлөгч Ли Мюн Бактай хамтаар залуучуудын төлөөлөгчидтэй уулзаж, тэдний мод тарих ажиллагаанд оролцжээ. Дарга Хү Жиньтао бас Өмнөд Солонгосын парламентын дарга Ким Хён О болон Ерөнхий сайд Хан Сеун сутай тус тус уулзсан байна. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\