• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-26 16:28:18    
Монголын ард түмэн олимпийн баатруудаа хүндэтгэн угтан авлаа

Синьхуа Агентлаг

      8-р сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр тэргүүтэй төр, засгийн төлөөлөгчид болоод Монголын ард түмэн олимпийн баатруудаа Сүхбаатарын талбай дээр хүндэтгэн угтан авлаа.

      Монголчуудын зуун дамнасан мөрөөдөл биелж, Хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам "Бээжин 2008"-аас Монголын тамирчид хос алт, хос мөнгөн медалийг хүртсэн юм.

      Бээжингийн зуны олимпийн XXIX тоглолтоос анхны мөнгөн медалийг хүртсэн О.Гүндэгмаа, олимпийн анхны аварга Н.Түвшинбаяр, боксын тэмцээнд алт, мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, ОУХМ П.Сэрдамба нар угтах ёслолд оролцожээ.