Сүүлийн өдрүүдэд гадаадын нэрт зүтгэлтэн, гадаад орны удирдагч нар олон арга хэлбэрээр Хятад улс Бээжингийн олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, Хятадын засгийн газар, ард түмний гаргасан хувь нэмэрийг сайшааж байгаагаа илэрхийлжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Моон 25-ны өдөр мэдэгдэл нийтлэж тэмдэглэхдээ, Хятадын засгийн газар, ард түмэн Бээжингийн олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахын төлөө урид өмнө байгаагүй хүчин чармайлт гаргалаа, мөн ч урид өмнө байгаагүй амжилт гаргалаа гэжээ.
Олон Улсын Олимпийн Хорооны нэр хүндэт дарга Самаранчи Бээжингийн олимпийн хаалтын ёслолоос өмнө Мексикогийн хэвлэл мэдээлэлийнхэнд ярилцлага өгч хэлэхдээ, Бээжингийн олимп бол миний үзсэн олимпийн наадмын дунд хамгийн сайн нэг удаагийн олимп болсон, нэг удаагийн ер бусын олимп болсон гэжээ.
Нигерийн ерөнхийлөгч Мамадоу Танжа 25-ны өдөр хэлэхдээ, Бээжингийн олимп нь олимпийн түүхэн дээр хамгийн бүрэн дүүрэн амжилт олсон биеийн тамир спортын цуглаан боллоо. Хятадын засгийн газар болон ард түмний зохион байгуулах чадварыг бүрэн харуулсан байна.
Хятадын засгийн газар ард түмэн төрөл бүрийн хүчир бэрхэшээл, харш саадыг ялан даваж ялалт байгуулсан явдал болно. Хятадын залуу нэгэн үеийнхэний эх оронч хайр сэтгэлээ илэтгэсний үр дүн мөн гэжээ. \Гэрэлт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|