Хятад улсын дарга Хү Жиньтао 25-наас 26-ны өдрүүдэд БНСУ-д төрийн айлчлал хийсэн байна. БНСУ-ын ерөнхийлөгч Ле Мёун Бак болон дарга Хү Жиньтаогийн 25-ны өдөр хийсэн хэлэлцээ нь хоёр орны түншлэлийн хамтын ажиллагааны харилцааг тал бүрээр түлхэн ахиулах чухал боломж болсон байна гэж БНСУ-ын хэвлэл мэдээллийнхэн үзсэн байна.
БНСУ-ын радио компани өгүүлэл нийтлэж тэмдэглэхдээ, Ле Мёун бак энэ оны 5-р сарт Хятадад айлчлах үеээр хоёр орны төрийн тэргүүн хэлэлцээ хийсний дараа хоёр орны харилцааг стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа болгон өндөржүүлэхээр шийдсэн юм. дарга Хү Жиньтао энэ удаа БНСУ-д айчилан хоёр орны төрийн тэргүүн БНСУ, БНХАУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тал бүрээр ахиулах бодитой арга барилын талаар хэлэлцээр тохиролцсон байна. Иймээс хоёр орны харилцаа улам нягт болж, зүүн хойт Азийн бүс нутгийн энх тайван хөгжил цэцэглэлд идэвхтэй хувь нэмэр үзүүлэх болно гэжээ. \Гэрэлт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|