Хятад улсын дарга Хү Жиньтао 27-ны өдөр Тажикистаны нийслэл Душанбайд ШХАБ-ын гишүүн орны төрийн тэргүүн нарын зөвлэлийн 8-р хуралд оролцхоор хүрэлцэн ирсэн Оросын Ерөнхийлөгч Димитри Медведевтэй уулзсан байна.
Энэ бол Медведев Оросын Ерөнхийлөгчийн тушаалд орсоноос хойш Хятад, Орос хоёр орны удирдагч хоёрдохь удаагаа уузаж байгаа болно. Хоёр тал Хятад Оросын харилцаа жич харилцан сонирхож байгаа бүс нутгийн болон олон улсын асуудлаар санал бодлоо солилцсон байна.\Уртнасан орчуулж, Пэрлаймаа хянав.\
|