Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээрийн холбогдох талууд Солонгосын цөмийн төлөвлөгөөнд шалгалт хийх асуудлаар тохиролцоонд хүрэхээс өмнө, "Терроризмыг дэмжигч" орны нэрсийн жагсаалтаас Солонгосыг Америк хасахгүй гэж Америкийн цагаан ордны төлөөлөгч Тони Фратто 26-нд дахин нотолсон байна.
Тони Фратто хэлэхдээ, Солонгосын цөмийн төлөвлөгөө болон цөмийн үйл ажиллагаанд шалгалт хийх гэсэн бол Америкийн шинэ санаачлага биш, энэ бол Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээрийн холбогдох талуудын хамтын санал юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|