• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-27 17:18:20    
Дарга Хү Жиньтао Тажикстаны Ерөнхийлөгч Емомали Рахмонтой хэлэлцээ хийлээ

Хятадын Олон Улсын Радио

      Тажикстанд айлчилж байгаа Хятад улсын Дарга Хү Жиньтао 27-ны өдөр Тажикстаны нийслэл Душанбед Тажикстаны Ерөнхийлөгч Емомали Рахмонтой хэлэлцээ хийж, Хятад, Тажикстаны харилцааг цаашид хөгжүүлэх асуудлыг авч хэлэлцлээ.

      Хятад, Тажикстаны сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар ахиулах, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах зэрэг талаар хоёр тал чухал тохиролцоонд хүрсэн байна.

      Хэлэлцэээний дараа, хоёр орны төрийн тэргүүн нар "Сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тухай Хятад, Тажикстаны мэдэгдэл"-д хамтаар гарын үсэг зурж нийтэлжээ. \О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав.\