Тажикстанд төрийн айчлал хийж байгаа Хятад улсын Дарга Хү Жиньтао 27-ны өдөр Душанбед Тажикстаны Ерөнхийлөгч Рахмонтай хэлэлцээ хийж, хоёр орны сайн хөршийн найрамдал, харилцан ашигтай хамтын ажилагааг бүх талаар хөгжүүлэх, ШХАБ-ын хүрээн дэх хамтын ажилагаагаа эрчитмжүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах зэрэг асуудлаар чухал нийтлэг олйголтонд хүрлээ.
Дипломат харилцаа тогтоосноос хойших 16 жил дэх хоёр орны харилцааны хөгжлийг Хү Жиньтао нааштай үнэлэв.
Рахмон хэлэхдээ, Хятадтай найрсаг харилцаагаа бэхжүүлэн эрчимжүүлэх гэсэн бол Тажикстаны гадаад харилцааны түрүүлэх чиглэлийн нэг нь юм, хоёр тал эдийн засаг, худалдаа, зам харилцаа, уул уурхай, хүмүүнлэг зэрэг талаар хамтын ажиллагаагаа өргөтгөхийг хүсч байна. Хятадын талтай ШХАБ-ын хүрээн дэх хамтын ажилагаагаа эрчимжүүлэн, гурван зүйлийн хүчин болон мансруулах бодисын наймаанд хамтаар цохилт өгч, НҮБ-ын үйл хэрэгт хамтын ажилагаагаа эрчимжүүлэх явдлыг Тажикстан чухалд үзэж байна гэжээ. Хятадын нутаг дэвсгээрийн бүрэн бүтэн байдлыг Тажикстан эрс дэмжиж, нэг Хятад улсын бодлого баримтална гэж тэрээр илэрхйилэв.
Хэлэлцээний дараа, хоёр орны төрийн тэргүүн нар "Сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажилагааг цаашид хөгжүүлэх тухай Хятад, Тажикстаны мэдэгдэл"-д гарын үсэг зурж нийтэлсэн бөгөөд хоёр орны улс төр, эдийн засаг, худалдаа, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.\Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\
|