• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-28 17:00:55    
ШХАБ-ын дээд уулзалт эхлэв

Хятадын Олон Улсын Радио

      ШХАБ-ын гишүүн орнуудын Тэргүүн нарын зөвлөлийн 8-р бага хурал 28-ны өдөр Тажикстаны нийслэл Душанбед боллоо. Хятадын улсын Дарга Хү Жиньтао, Тажикстан, Орос, Казахстан, Киргиз, Узбекстан зургаан орны тэргүүн нартай хамтаар энэ хуралд оролцов.

      ШХАБ нь Хятад, Тажикстан, Орос, Казахстан, Киргиз, Узбекстан зургаан орноос бүрдэж, 2001 оны 6-р сарын 15-ны өдөр байгуулагдсан юм. Монгол, Пакистан, Иран, Энэтхэг нь уг байгууллагын ажиглагч орнууд юм. ШХАБ-ын зорилго бол гишүүн орнууд хоорондын итгэлцэл болон сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлэх, гишүүн орнуудын улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан техник, соёл зэрэг салбар дахь үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал болон тогтвортой байдлыг хамгаалан баталгаажуулахын тулд хамтаар чармайх, олон лусын улс төр, эдийн засгийн ардчилсан, шударга, зүй зохистой шинэ дэг журам тогтоох зэрэг болно. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\