• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-29 15:28:24    
Бээжингийн Олимпийн наадам бүрэн дүүрэн амжилтад хүрснийг гадаадынхан үнэлцгээж байна

Синьхуа Агентлаг

      Панам, Буркина-Фасо болон Кампуч зэрэг улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сурвалжлагчид сүүлийн өдрүүдэд тойм, өгүүлэл, сэгтгэгдэл нийтэлцгээж, Бээжингийн Олимпийн наадам бүрэн дүүрэн амжилтад хүрснийг үнэлэн тэмдэглэжээ.

      "Ель Панама америк" сонин үнэлж тэмдэглэхдээ, Хятад улс ар талын үйлчилгээний бүрэн баталгаа, зохион байгуулалтын төгс ажил, тэргүүний зэрэглэлийн ордон талбайн төхөөрөмж болон халуун дотно сайн дурынхандаа түшиглэн, тамирчдын авхаалж самбаа, ур чадвараа бүрэн бадруулж харуулсан Олимпийн наадмыг амжилттай зохион байгууллаа гэжээ.

      Хятад улс Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсан, Хятадын тамирчид шилдэг амжилттай тоглосонд Буркина-Фөсогийн хэвлэл мэдээллийнхэн баяр хүргэлээ. Олимпийн наадмыг улс төртэй холбохоор өрнөдийн зарим орнууд оролдсон боловч, Хятад улс, улс төрийн асар их дарамтыг амжилттай туулж, өөрийн байдлаа хадгалж чадсан байна гэж тэд үнэлжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\