Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 28-ны орой Туркменстаны нийслэл Ашгабатад хүрэлцэн очиж, Туркменстанд хийх төрийн айлчлалаа эхлүүлсэн байна.
Дарга Хү Жиньтао нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, Хятад, Туркменстан улсууд дипломат харилцаа тогтоосны 16 жилийн турш хоёр талын найрамдал хамтын ажиллагааны харилцаа эрүүл саруул тогтвортой хөгжиж, улс төрийн итгэлцэл тасралтгүй нэмэгдэн, ажил хэрэгч хамтын ажиллагааны харилцаа өдөр ирэх дутам өргөжин, НҮБ зэрэг олон талын хүрээ хэмжээнд нягт хамтран ажиллаж, хоёр орны ард түмэнд бодитой ашиг хүртээсэн байна гэжээ. Хү Жиньтао хэлэхдээ, миний энэ айлчлал Хятад, Туркменстаны найрамдлыг зузаатгаж, хоёр орны олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой юм. Хоёр талын хамтын хүчин чармайлттайгаар энэ айлчлал бүрэн дүүрэн амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна гэжээ.
Туркменстан бол дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлалын эцсийн өртөө юм. Тэрээр үүнээс өмнө БНСУ, Тажикстан хоёр оронд төрийн айлчлал хийж, Тажикстанд болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 8 дахь хуралд оролцсон байна. \Гэрэлт орчуулж,Баясгалан хянав \
|