• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-29 15:36:24    
Хү Жиньтао Киргизийн ерөнхийлөгч Курманбек Бакиевтай уулзлаа

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дарга Хү Жиньтао 28-ны өдөр Душанбед Тажикстанд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын тэрүүн нарын уулзалтад оролцож байгаа Киргизийн ерөнхийлөгч Курманбек Бакиевтай уулзсан байна.

     Хү Жинвтао хэлэхдээ, Киргистэй харилцаагаа хөгжүүлэхийг Хятадын тал дээд хэмжээнд чухалд үзэж, Киргисийг Хятадын төв Азийн бүс нутгийн чухал түнш орноор үзэж байна. Сүүлийн жилүүдэд Хятад, Киргисийн олон салбар дахь бүтээлч хамтын ажиллагаа түргэн хөгжиж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа ч түргэн хөгжсөн байна. Хоёр талаараа авто болон төмөр замын зам харилцааны дэд бүтцийн барилга байгуулалт болон боомтын хамтын ажиллагааны төслийг найдваржуулж, Хятад, Киргисийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Киргисийн талтай аюулгүйн салбар дахь хамтын ажиллагааны эрч хүчээ нэмэгдүүлж, тус бүс нутаг энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахаар хүчин чармайлт гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

     Киргисийн засгийн газар, парламент, нам бүлгүүд Хятад, Киргисийн харилцаа, хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхээр чармайх болно гэж Курманбек Бакиев илэрхийлжээ.

      Төв Азийн бүс нутгийн байдлын талаар дарга Хү Жиньтао хэлэхдээ, Төв Азийн байдлын хөгжилд Хятадын тал анхаарал хандуулж байна. Төв Азийн орнуудын эв санаа нэгтэй байхыг нэмэгдүүлж, олон орны нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлэхээр чармайх болно. Мөн Киргисийн талтай нягт хамтран, төв Азийн бүс нутгийн өнө батын энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн эв зохицонгуй бүс болохыг ахиулахад бэлэн байна гэжээ.\Гэрэлт орчуулж,Баясгалан хянав \