• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-29 17:33:13    
Олон улсынхан Бээжингийн Олимпийн наадмыг сайшааж байна

Хятадын Олон Улсын Радио

     Сүүлийн өдрүүдэд олон улсын улс төрийн болон биеийн тамир спортын зүтгэлтнүүд Бээжингийн Олимпийн наадмыг өндөр үнэлэн сайшаасаар байна.

      Аргентины дэд ерөнхийлөгч Хулио Кобос Хятадаас Аргентинд суугаа элчин сайд Зэн Ганд 28-ны өдөр цахилгаан утас илгээж, Хятад улс Олимпийн наадмын амжилттай зохион байгуулж, алтан медалийн тоогоороо тэргүүлсэн явдалд баяр хүргэлээ. Хулио Кобос хэлэхдээ, Бээжингийн Олимпийн наадмын нээлт, хаалтын ёслолын гайхамшигтай тоглолт нь даян дэлхийн анхаарал сонирхоыг маш их татаж, уралдаан тэмцээний зохион байгуулалтын олон ажил нь нэн бүрэн төгс өндөр түвшинд хүрлээ гэжээ. Бээжингийн Олимпийн наадмын хугацаанд Аргентины тамирчдыг халуун дотноор хүлээн авч зочилсон Хятадын талд тэр бас талархал илэрхийлжээ.

     Эстонийн Ерөнхийлөгч Тумас Хендрик Илвес Хятадаас Эстонид суух шинэ элчин сайд Хуан Жүнпогийн итгэмжлэх жуух бичгээ өргөн барихтай нь холбогдуулан 28-ны өдөр хүлээн авч уулзахдаа, Бээжингийн Олимпийн наадам бүрэн дүүрэн амжилтад хүрсэнд баяр хүргээд, удахгүй болох Параолимпийн наадам амжилтад хүрэхийг хүсэн ерөөжээ.

      Олимпийн наадамд оролцсон Палестины тамирчдын хэсэг бүрэлдэхүүн 28-ны өдөр сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Бээжингийн Олимпийн наадам нь "давтагдахад бэрх гайхамшигтай наадам" болсон гэж тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\