• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-08-30 16:13:17    
Дарга Хү Жиньтао Туркменстаны ерөнхийлөгч болон Ардын хурлын даргатай тус тус хэлэлцээ хийжээ

Хятадын Олон Улсын Радио

      Туркменстанд хийсэн албан ёсны айлчлалаа амжилттай өндөрлүүлсний дараа, Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 29-ний орой эх орондоо буцахаар тусгай нисэх онгоцоор Туркменстаны нийслэл Ашгабараас мордов. Мөн өдрийн өглөө, Дарга Хү Жиньтао Туркменстаны Ерөнхийлөгч Гурдангули Бердумихамедов болон Туркменстаны Ардын хурлын дарга хатагтай Акжа Нурбердуева нартай тус тус хэлэлцээ хийсэн юм.

       Ерөнхийлөгч Гурдангули Бердумихамедовтой хэлэлцээ хийх үед дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятадын Туркменстантай урт удааны найрсаг, эрх тэгш, итгэлцсэн, харилцан ашигтай, хамтаар ашиг хүртэх харилцаа хөгжүүлэх бол Хятадын Засгийн газрын хэлбэрэлтгүй чиг шугам мөн.Туркменстаны талтай хамтран чармайж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг цаашид нэн сайн нэн түргэн хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

       Акжа Нурбердуеватай уузах үед дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятад Туркменстаны эдийн засаг бие биеэ харилцан нөхбөрлөх тал ихтэй бөгөөд хамтын ажиллагааны нөөц хүчин ч их юм. Хоёр орон ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд, хоёр орны хууль тогтоох байгууллагын дорвитой дэмжлэг, хамтын ажиллагаа шаардагдах болно гэжээ.

        Дарга Хү Жиньтао мөн өдрийн үдээс хойно Туркменстаны Засгийн газрын одон гардуулах ёслолд оролцов. Гурдангули Бердумихамедов ёслолыг даргалж, Дарга Хү Жиньтаод "Ниязов" одон гардуулсан байна.

       Үүнээс гадна, дарга Хү Жиньтаотай хамт БНСУ, Тажикстан, Туркменстан зэрэг улс оронд айлчлан ШХАБ-ын Душанбегийн дээд хэмжээний хуралд оролцсон Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи нь мөн өдөр хамт яваа сурвалжлагчид хандан хэлэхдээ, дарга Хү Жиньтаонгийн энэ удаагийн айлчлал бол сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлэх, нягтрал итгэлцэлийг зузаатган, харилцан ашигтай хамтаар амжилт байгуулахыг хайсан дүүрэг амжилттай айлчлал мөн гэжээ./Хүчит орчуулж,Урангоо хянав/