Гадаад орнуудын хэвлэл мэдээллийнхэн болон ард иргэд Бээжингийн Пара олимпийн наадмын нээлтийн ёслолыг сайшаав
Хятадын Олон Улсын Радио
Бээжингийн Пара олимпийн наадмын нээлтийн ёслол 6-ны орой Хятадын Үндэсний Биеийн Тамир Спортын Талбай—"Шувууны үүр" цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Их Британийн BBC, Францын AFP, Америкийн AP, NBC, ABC, Японы Киодо Агентлаг, Испанийн EFE болон Египет, Бразили, Турк, Герман, Итали, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Ангола зэрэг улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү өргөн их цуглааныг мэдээлж, Бээжингийн Пара олимпийн наадмын нээлтийн ёслол нь Олимпийн наадмын нээлтийн ёслолтой адилхан гайхамшигтай зохигдож, тоглолт нь дэлхийн нийтийнхний сэтгэлийг догдлуулсан байна гэж үзжээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|
|