Далайн хар салхи "Ике"-гээс болсон үерийн гамшигт нийслэлээс хойш 24 км зайтай Кабарет тосгонд 48 хүн амь үрэгдсэнээс 13 нь хүүхэд байлаа гэж Гаитийн ерөнхий сайд хатагтай Мишиеле Риерре-Лоуисе 7-ны өдөр хэлсэн байна.
Мишиеле Риерре-Лоуисе мөн өдөр нийслэл Рорт-о- Пренсэд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, өнөө Гаитид "маш будлиантай бөгөөд хүнийг цочирдуулсан" байдал нүүрлээд байна гэжээ.
7-ны өдөр, Америкийн далайн хар салхны үндсэний төв тэмдэглэхдээ, "Ике"-гийн ид хүч нь буураад 3-р зэрэглэлийн хар салхи болоод байгаа, гэвч Куба болон Америкийн өмнөд хэсэгт мөн л ноцтой гамшиг учруулах болно гэжээ./Хүчит орчуулж, Баясгалан хянав/
|