Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи 9-ний өдөр Шинэ Делид хэлэхдээ, Хятад, Энэтхэгийн харилцаа дэлхий нийт болон стратегийн ач холбогдолтой гэжээ.
Ян Жечи мөн өдөр Энэтхэгийн дэлхийн үйл хэргийн ажил эрхэлсэн хороо болон Энэтхэгийн Хятадын асуудлын судалгааны газар хамтран зохион байгуулсан хурал даар лекц уншсан байна. Тэрээр хэлэхдээ, Хятад, Энэтхэг бол дэлхийн хамгийн том хоёр хөгжиж байгаа улс орон. Хоёр орны энх тайван найрамдал, харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтын хөгжил нь хоёр орон болон хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэж, дэлхийн энх тайван болон хөгжилд чухал их нөлөөтэй байж, Ази тэрчлэн дэлхийн дүр төрхийг гүнзгий өөрчлөх нь лавтай юм. Хятад, Энэтхэгийн харилцаа нь хоёр талын харилцааны цар хүрээнээс давж, дэлхий нийт болон стратегийн ач холбогдолтой юм гэжээ./Хүчит орчуулж, Г. Сайн-Өлзий хянав./
|