БНАСАУ-ын Батлан хамгаалах хороо, Ардын зэвсэгт хүчний яам болон Хөдөлмөрийн намын Пхеньян хотын хороо 9-ний өдөр Пхеньян хотын Ким Ил Сены өргөн талбайд ажилчин тариачин, улаан гвардийн цэргийн парад явуулж, БНАСАУ байгуулагдсаны 60 жилийн ойг баяр ёслолын байдалтай тэмдэглэв.
БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны орлогч дарга Ким Юун Чун цэргийн парадын ёслол дээр хэлэхдээ, БНАСАУ-ыг дайсагнах Америкийн бодолгод өчүүхэн ч өөрчлөлт гараагүй. "Яриа хэлэлцээ" гэдгийнхээ ард мөн л БНАСАУ-ыг боомилохоор оролдож байна. Үүнд, БНАСАУ-ын арми ард сэрэмжээ дээшлүүлж, Америкийн хөдлөл байдлыг нягт анхаарах хэрэгтэй гэжээ. /Хүчит орчуулж,Урангоо хянав/
|