Саяхан гадаадын зарим орны удирдагчид цахилгаан утас юм уу захидал илгэх хэлбэрээр Бээжингийн олимпийн наадам бүрэн дүүрэн амжилт олсонд баяр хүргэв.
Цахилгаан утас болон захидал ирүүлсэн гадаад орны удирдагчидад: Лаос улсын дарга К. Саигнасоне , Мексикийн Ерөнхийлөгч Ф.Калдерон, Канадын Амбан захирагч хатагтай Мичелле Жеан, Египетийн Ардын хурлын дарга А.Ф. Сороур , Оманы улсын хурлын дарга Яхиа бин Махфоод ал-Мантри, Индонезийн парламентын дарга Агун Лксоно , Бразилийн ерөнхийлөгч Луиз Иначио Лула, АСЕАН-ы ерөнхий нарийн бичгийн дарга Сурин нар байна.
Үүнээс гадна, Аргентины Гадаад хэргийн сайд Ж.Таиана болон Кенийн Гадаад хэргийн сайд М. Ветангула ч Хятадын талд баярын цахилгаан ирүүлсэн байна. \Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|