Японы Либерал ардчилсан нам 10-нд зар нийтэлж, уг намын ерөнхийлөгчийн сонгууль хийхийг мэдэгдлээ. Либерал ардчилсан намын одоогийн ерөнхий захирал Таро Асо нарын зэрэг 5 хүн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлжээ.
Энэ 5 хүн бол: Либерал ардчилсан намын ерөнхий захирал Таро Асо, санхүү эдийн засгийн сайд Каору Юсано, батлан хамгаалахын сайд байсан Юрико Койке, мөн батлан хамгаалахын сайд байсан Шигеру Ишиба болон Либерал ардчилсан намын улс төрийн газрын дарга байсан Нобутеру Ишихара нар болно.
Энэ сарын 22-нд, Либерал ардчилсан нам нь дээд доод хоёр танхимын хурал хуралдуулж, парламентын гишүүд болон Либерал ардчилсан намын орон нутгийн төлөөлөгчид нэр дэвшсэн 5 хүнд санал өгнө. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав\
|