Хятад улс эдийн засгийн хөгжлийн талаар үлгэр жишээ болох үүрэг гүйцэтгэснийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун 11-ний өдөр сайшааж, Хятад улс бусад хөгжиж байгаа улс орнуудтай хөгжлийн туршлагаа хуваалцахыг хүссэн байна.
Бан Ки Мун мөн өдөр Нью-Йорк дохь НҮБ-ын төв байранд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, удалгүй хуралдах гэж байгаа НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтийн дээд хэмжээний бага хурлын бэлтгэл ажлын тухай танилцуулсан байна. Бан Ки Мун хэлэхдээ, Хятад улс бол дэлхйи дахинд эдийн засаг нь хамгийн түргэн хөгжиж байгаа улс орны нэг байж, эдийн засгийн хөгжлийн талаар сайн сайхан үлгэр жишээ болсон байна. Хятадын хөгжлийн туршлагыг олноороо хуваалцаж, хөгжиж байгаа улс орнууд зээлдэн ашиглах ёстой гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадын оролцлог нь НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхэд "маш чухал" байж, Хятад улс ч их олон хөгжиж байгаа улс орнуудад эдийн засаг болон техникийн шаардлага бүхий туслалцаа үзүүлсээр байгаа юм гэжээ./Хүчит орчуулж, Пэрлаймаа хянав/
|