• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-17 17:37:14    
Сомцай Тайландын Ерөнхий сайдаар сонгогдов

Хятадын Олон Улсын Радио

      Тайландын Парламентын Доод танхим эрх баригч хамгийн том улс төрийн нам Ардын хүчин Намын орлогч дарга, үүрэг гүйцэтгэгч засгийн газрын Ерөнхий сайд Сомцай Вонсаватыг 17-ны өдөр Ерөнхий сайдаар сонгож, үндэсэн хууль зөрчснөөс болж саяхан огцорсон Ерөнхйи сайд асан Шамарыг орлуулав. Сонцай нь Тайландын вангаар батлуулсаны дараа тус улсын 26-дахь Ерөнхий сайд болох болно.

      Тайландын Парламентын Доод танхим мөн өдрийн үдээс өмнө бүгд хурал хийж, Ардын Хүчин Нам болон Ардчилсан Нам нь Сонцай болон Ардчилсан Намын дарга Абиситыг тус тус нэр дэвшүүлэн өрсөлдүүлсэн байна. Санал хураалтын дүнд Сонцай 298 санал, Абисит 163 санал тус тус авсан байна. Дараа нь Сонцай үг хэлж, олны итгэлд талархал илэрхийлсэн бөгөөд бүх хүчнээ шавхан үүрэг хариуцлагаа биелүүлэх болно гэж илэрхийлсэн байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\