Японы Либераль ардчилсан нам 22-ны үдээс хойш төв байрандаа дээд доод хоёр танхимын бүх гишүүдийн санал оруулалт хийлгэж, шинэ ерөнхийлөгчээ сонголоо. Либераль ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Асо Таро 351 сайшаасан санал авч Либераль ардчилсан намын шинэ ерөнхийлөгч болсон байна.
Либераль ардчилсан намын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн нөгөө дөрвөн хүн нь Эдийн засаг санхүүгийн сайд Юсано Каору 66 сайшаасан санал, экс Батлан хамгаалахын сайд Коике Юрико 46 сайшаасан санал, Либераль ардчилсан намын улс төрийн зохицуулах зөвлөлийн экс дарга Ишихара Нобүтеру 37 сайшаасан санал, Батлан хамгаалахын экс дарга Ишиба Шигеру 25 сайшаасан санал авсан байна.
Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Асо Таро Либераль ардчилсан намын шинэ удирдах хамт олныг бүрэлдүүлэх болно. 23-ны өдөр Асо Таро Цэвэр бодлоготны намын дарга Акихиро Отатай нэгдсэн засгийн газар байгуулах асуудлаар хэлэлцээ хийх болно. \Гэрэлт орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|