НҮБ-ын ерөнхий ассамблейн 63-р чуулганы ерөнхий шүүмжлэл 23-ны өдөр Нью-Йорк дохь НҮБ-ын төв байранд эхэлж, 192 орны төлөөлөгчид өөр өөрийн анхаарал тавиж байгаа олон улсын асуудлаар байр сууриа тодорхойлох болно.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун нээлтийн ёслол дээр үг хэлж тэмдэглэхдээ, улс орнууд өнөө дэлхий нийтийн чанартай өрсөлдөөн сорилтод нүүрлэж байгаа, банк санхүүгийн хямрал, эрчим хүчний хямрал, үр тарианы хямрал, цаг уурын өөрчлөлт тэрчилэн дайн дажин болон хүчирхийлэл зэрэг нь сөргөлдлөөр биш, харин хамтран ажиллаж хамтаар хандхыг улс орнуудад тулгам шаардаж айна гэжээ.
Хямралын өмнө зөвхөн өөрийн ашиг сонирхолыг бодолхийлох биш, харин харилцан туслалцаж, хүндрэл бэрхшээлийг хамтаар ялан туулхыг тэрээр улс орнуудад хандан уриалсан байна. \Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|