Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи Нью-Йоркт Африкийн хөгжлийн өндөр хэмжээний тусгай хурал болон НҮБ-ын ерөнхий ассамблейн 63-р чуулганд оролцож байгаа үеэр 22-ны өдөр Америкийн Төрийн нарийн бичгийн дарга К.Райстай уулзсан байна.
Ян Жэчи хэлэхдээ, хоёр талын хамтын хүчин чармайлтаар өнөө Хятад, Америкийн харилцаа ерөнхийдөө сайнхан хөгжиж, чухал үе шатанд явж байгаа. Хятад улс Америкийн талтай хамтраар хоёр орны тэргүүн нарын тохиролцсон чухал чухал нийтлэг ойлголтыг цаашид нухцтай хэрэгжүүлж, стратегийн өндөрлөг, алс холын үзэлтээс хоёр орны хооронд оршиж байгаа санал зөрөлдөөн болон эмзэг асуудлыг чухалд үзэж, Хятад, Америкийн харилцааг Америкийн сонгуулийн жилд үргэлжлүүлэн тогтвортой урагш хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ. Райс хоёр орны харилцааны тухай Хятадын үнэлэлтийг сайшаан зөвшөөрч, Америкийн тал хоёр орны харилцааг маш чухалд үзэж, Хятад улстай хамтаар Америк, Хятадын харилцааг урагш хөгжүүлэхэд бэлэн байна гэж илэрхийлэв.
Ян Жэчи Тайваний асуудлаарах Хятадын зарчимт байр суурийг тодорхойлоод Америкийн тал Хятад, Америкийн гурван хамтрасан албан мэдээний зарчмыг журамлан, Тайвантай холбогдсон асуудлыг хянуур зүй зохистой зохицуулахыг хүслээ. Америкийн тал Хятадын анхаарч байгаа асуудлыг чухалд үзэж, Тайваний асуудалд болгомжтой байр суурь авна гэж Райс илэрхийлэв.
Хоёр тал мөн харилцан сонирхосон олон улсын болон бүс нутгийн бусад асуудлаар санал бодлоо солилцов. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|