Хятадын Төрийн зөвлөлийн Ернхий сайд Вэнь Жябао орон нутгийн цагаар 23-ны өдөр Нью-Йоркд хэлэхдээ, Америкийн ерөнхийлөгчийн нэр дэвшигчийн хэн нь 1 сар гаруйн дараах Америкийн их сонгуульд ялалт байгуулсан ч, Хятад, Америкийн харилцаа бүр урагш хөгжих болно, түүхийн урсгал бол эргэлт буцалтгүй юм гэжээ.
Вэнь Жябао Америкийн найрсаг байгууллагуудын өөрт нь зориулан хийсэн үдийн дайллаганд оролцох үед хэлэхдээ, Хятад, Америк бол өрсөлдөгч биш, харин хамтын ажиллагааны түнш, мөн найз нөхөд ч болж болох юм. Хятад, Америкийн найрсаг хамтын ажиллагааны харилцаа нь адил бус соёл иргэншилтэй том орон хоорондоо эвсэг зохицонгуй зэрэгцэн оршиж, хамтаар хөгжих гэгээн саруул зам нээхийг Хятадын тал чин үнэнчээр хүсэж байна гэжээ.
Вэнь Жябао цохон тэмдэглэхдээ, Тайваний асуудал бол Хятад, Америкийн харилцааныхагийн чухал, хамгийн эмзэг асуудал байсаар юм. Амлалтаа чанга сахин, нэг Хятадын бодолго болон Хятад, Америкийн 3 хамтарсан албан мэдээг эрс баримталж, "Тайваний тусгаар тогтнол"-ыг эсэргүүцэж, Тайваний хоолойн хоёр эргийнхэн харилцаагаа сайжруулж, хамтаар хөгжхийг дэмжихийг Америкийн талд Хятадын тал хүсэж байна гэжээ. \Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|