Японы Либерал ардчилсан намын шинэ ерөнхийлөгч Асо Таро 24-ний үдээс хойш хуралдсан, түр парламентын доод танхимын бүгд хурлаар ерөнхий сайдаар сонгогдлоо.
Асо Таро нь доод танхимын 478 саналаас тал хувийг давсан 337 санал олж, доод танхимаас ерөнхий сайдад нэр дэвшлээ.
Японы дээд танхим ч мөн үдээс хойно, ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх сонгууль хийлээ. Анхны санал оруулалтад тал хувийг давсан санал олсон хүн гарсангүй. Хамгийн олон санал олсон ардчилсан намын төлөөлөгч Озава Ичиро болон Асо Таро нь 2 дохь ээлжийн санал оруулалтад тус тус 125, 108 санал олж, дээд танхимаас ерөнхий сайдад нэр дэвшив.
Японы үндсэн хуулийн дагуу, дээд доод хоёр танхимын бүгд хурлаар нэр дэвшүүлэх сонгуулийн дүн адилгүй болсон үед дээд доод хоёр танхимын гишүүдээр бүрэлдсэн зохицуулах комисс зөвшилцэж, бас санал нэгдэж чадахгүй бол доод танхимын сонгуулийн дүнг баримтлана. Ийм учраас Асо Таро ерөнхий сайд болох нь гарцаагүй боллоо. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|