Японы Либерал ардчилсан намын шинэ ерөнхийлөгч Асо Таро 24-ний өдөр болсон парламентын нэр дэвшүүлэх сонгуулиар ерөнхий сайдаар сонгогдсоны дараа засгийн газраа бүрэлдүүлж, мөн орой нь хэвлэлийн бага хурал хийлгэж засгийн газрын бүрэлдэхүүнээ мэдэгдлээ.
Боловсролын сайд байсан Такео Кавамура шинэ засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга болж, Либерал ардчилсан намын бодлого зохицуулах газрын дарга байсан Шоичи Накагава эдийн засгийг удирдах Сангийн сайд бөгөөд Банк санхүүгийн сайд болж, боловсролын сайд байсан Хирофума Накасоне гадаад хэргийн яамны сайд болсон байна. Ясуо Фүкүдагийн засгийн газар 24-ний үдээс өмнө тушаалаасаа огцорсон байна.
Асо Таро хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, зохистой хүмүүсийг зохистой тушаалд томилох бол миний засгийн газар эмхлэн байгуулах зарчим мөн. Энэ засгийн газар ард олны хүсэл эрмэлзэлийг хүсэрдүүлэхгүй гэдэгт итгэж байна гэжээ. Шинэ засгийн газар нь сонгуулийг бүх хүчнээрээ хамгаалах болно гэж тэрээр илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|