• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Thursday    may 1th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-25 17:13:57    
Вэнь Жябао Гордон Браун нарын зэрэг олон орны удирдагчидтай уулзжээ

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао тухайн орон нутгийн цагаар 24-ний өдөр Нью-Йоркт Их Британийн ерөнхий сайд Гордон Браун, Ливаны ерөнхийлөгч Мичел Сулейман, Колумбийн ерөнхийлөгч Алваро Үрибе, Энэхтэгийн ерөнхий сайд Манмохан Синг, Испанийн ерөнхий сайд Жосе Лүис Родригүез Запатеро, Пакистаны шинэ ерөнхийлөгч Асиф Али Зардаритай тус тус уулзсан байна.

     Гордон Браунтай уулзах үед Вэнь Жябао Хятадын Африкт авч байгаа бодлого, арга хэмжээг гол танилцуулжээ. Гордон Браун хэлэхдээ, Хятадын ядууг тэтгэх үйлс олны анхаарлыг татсан амжилт олсон байна. Хятад улс бас бусад оронд туслан ядуурлыг арилгах, өвчин эмгэгийг эмчлэн засах, үсэг бичигт тайлагдуулах зэрэгт үйлчилж байна, Их Британийн тал үүнийг их сайшааж байна гэжээ.

     Сингтай уулзах үеэр Вэнь Жябао хэлэхдээ, Энэтхэгийн талтай харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хилийн асуудал зэрэг хоёр талын анхаарч байгаа асуудлыг зохистой зохицуулахад Хятадын тал бэлэн байна гэжээ. Синг хэлэхдээ, Энэтхэг Хятад бол өрсөлдөгч биш, харин стратегийн хамтын ажиллагааны түнш мөн гэжээ.

     Запатеротой уулзах үед Вэнь Жябао хэлэхдээ, Испаний талтай Хятад Европын хүрээнд болон НҮБ зэрэг олон улсын байгууллага дахь зохицуулалт, хамтын ажиллагаагаа нягт болгоход Хятадын тал бэлэн байна гэжээ. Испани хоёр орны аж ахуйн нэгжийн харилцаанд тус дөхөм үзүүлэн, хөрөнгө оруулалт, цахилгаан холбоо зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэж Запатеро илэрхийлжээ.

     Али Зардаритай уулзах үед Вэнь Жябао хэлэхдээ, Пакистаны талтай стратегийн хамтын ажиллагааны харилцаа хөгжүүлэн бэхжүүлэх бол Хятадын засгийн газрын эрс бат баримталж байгаа бодлого мөн гэжээ. \Гэрлэт орчуулж, Э.Цогзолмаа хянав\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040