• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-26 09:23:39    
Японы хэвлэл мэдээлэлийнхэн "Шэнь Жөү 7-р" сансарын хөлөг хөөрөгснийг мэдээлсэн байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улс 25-ны өдөр нисэгчтэй сансарын хөлөг "Шэнь Жөү 7-р"-ыг амжилттай хөөрөгсний дараа Японы хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлүүд энэ тухай мэдээлэж, Хятад улс сансарын станц байгуулахаар шинэ алхам хийсэн байна гэж тэмдэглэжээ.

     Асахи Синбун сонин мэдээлэхдээ, "Шэнь Жөү 7-р"-ыг хөөрөгсөн нь Хятад улс ирээдүйд сансарын станц байгуулахын төлөө бат бэх үндэс суурь тавиж өгсөн байна. Задгай сансарт аялах бол сансарын станцыг удирдан хамаархад дутагдаж болошгүй алхам болох юм. Задгай сансарт аялахыг биелүүлэх нь Хятад улс ирээдүйд сансарын станц байгуулах төлөвлөгөөгөө биелүүлэх тийш алхам хийснийг бэлгэдэж байна гэжээ.

     Юмиүри Синбун, Санкей Синбун, Токио Синбун, Майнич Синбун сонин ч Хятадын "Шэнь Жөү 7-р" нисэгчтэй сансарын хөлгийг амжилттай хөөрөгснийг мэдээлсэн байна. \Гэрэлт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\