• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-26 09:27:21    
Хятадын сансар судлалын ажил төрлийн шинэ хөгжил дэвшилд гадаадын хэвлэл мэдээллийнхэн анхаарлаа хандуулж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улс Шэньжөү 7-р нисэгчтэй сансрын хөлгийг 25-ны өдөр амжилттай хөөргөсөн байна. Олон орны хэвлэл мэдээллийнхэн үүнийг өргөнөөр мэдээлж, Хятадын сансар судлалын ажил төрлийн шинэ хөгжил дэвшлийг харууллаа гэж тэмдэглэжээ.

     Их Британийн BBC, Америкийн CNN, Францын Ителе зэрэг телевизийн мэдээллийн хэрэгслүүд Шэньжөү 7-р сансрын хөлгийг хөөргөсөн байдлыг газар дээрээс нь шууд нэвтрүүлсэн бөгөөд мэдээний бүх явцдаа Шэньжөү 7-рын хөөрч гарсан явцыг үргэлжүүлэн мэдээлж, бас зарим нь мэргэжилтэн урьж тайлбар хийлгэсэн байна.

     Америкийн Ассошиэтэд Персс Агентлаг, Рейтер Агентлаг, Франц Персс Агентлаг зэрэг гадаадын мэдээллийн агентлагууд ч Шэньжөү 7-рыг хөөргөсөн бүх явцыг мэдээлжээ. Франц Персс Агентлагийн мэдээнд тэмдэглэхдээ, Шэньжөү 7-рыг амжилттай хөөргөсөн болон задгай сансарт гарах төлөвлөгөө нь Хятад улсыг сансрын станц байгуулах, саран бөмбөрцөгт шинжилгээ хийх зорилт тийш алхам алхмаар дөхүүлж байна гэжээ.

     Хятад улс Шэньжөү 7-р нисэгчтэй сансрын хөлгийг амжилттай хөөргөж, Хятадын сансар судлалын ололт амжилтыг дэлхй дахинд харуулж, бас Бээжингийн Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсан, Хятадын өөрчлөлт, нээлтийн 30 жилийн ойг тэмдэглэж бий баярт үй хэрэгт гэрэл гялбаа нэмлээ гэж Өмнөд Солнгосын Юньхаб Мэдээллийн Агентлаг тэмдэглэжээ.

      Гадаадын их олон улс орнуудын веб сайтууд ч зураг тайлбартайгаар Шэньжөү 7-рын тухай дэлгэрэнгүй мэдээлжээ. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\