• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-27 17:08:58    
Ян Жэчи 77-гийн бүлгийн гадаад хэргийн сайд нарын 32-р жил тутмын ээлжит хуралд оролцов

Синьхуа Агентлаг

      Хятадын гадаад хэргийн сайд Ян Жэчи 26-ны өдөр Нью-Йоркт 77-гийн бүлгийн гадаад хэргийн сайд нарын 32-р жил тутмын ээлжит хурал болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мунгийн зохион байгуулсан Аюулгүйн зөвлөлийн таван байнгын гишүүн орны гадаад хэргийн сайд нарын өглөөний зоогт тус тус оролцов.

      77-гийн бүлгийн гадаад хэргийн сайд нарын 32-р жил тутмын хурал дээр сайд Ян Жечи үг хэлж тэмдэглэхдээ, 77-гийн бүлэг бол хөгжиж байгаа улс орнууд хамтын ажиллагаагаа зохицуулж, өнөөгийн дэлхийн төрөл бүрийн өрсөлдөөн сорилтод хамтаар хандах үр ашигтай механизм мөн. 77-гийн бүлэг нягтралаа нэн эрчимжүүлж, үр ашигтай хамтран ажиллаж, хөгжиж байгаа улс орнуудын хамтын ашиг сонирхолыг идэвхтэй хамгаалахыг шинэ байдал шаардаж байна гэжээ.

      НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун болон Аюулгүйн зөвлөлийн таван байнгын гишүүн орны гадаад хэргийн сайд нарын өглөөний зоогт орох үед Сайд Ян Жэчи хэлэхдээ, олон улсын энх тайван аюулгүй байдлыг хамгаалахад таван орон нь онцгой хариуцалагатай юм. Таван орон бүтээлчээр хамтран ажиллаж, мөн Ерөнхий нарийн бичгийн даргатай харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлэх нь Аюулгүйн зөвлөлийн НҮБ-ын дүрэмээс олгосон үүрэг хариуцлагыг гүйцэтгэхэд ашигтай юм гэжээ. \Хүчит орчуулж, Урангоо хянав\