|
Хятадын ГХЯ-ны сайд Ян Жэчи Нью-Йоркт НҮБ-ын ерөнхий ассамблейн 63-р чуулганд оролцож байх хугацаандаа, 25-ны өдөр Хятад, Орос, Бразили, Энэтхэг дөрвөн орны гадаад хэргийн сайд нарын уулзалтанд оролцсон бөгөөд, Өмнөд Африк, Герман зэрэг орны гадаад хэргийн сайд нар болон бүс нутгийн зарим байгууллагын гадаад хэрэг хариуцсан өндөр тушаалын албаны хүмүүстэй тус тус уулзсан байна.
Сайд Ян Жечи дөрвөн орны гадаад хэргийн сайд нарын уулзалтанд оролцох үед хэлэхдээ, Хятадын тал дөрвөн оны хамтын ажиллагааг чухалд үзэж байгаа бөгөөд түүнийг хөгжүүлэхээр чармайна. Дөрвөн орон ирээдүйд гурван салбар дахь хамтын ажиллагаагаа голчлон эрчимжүүлж ёстой гэж үзлээ. Нэгд, улс төрийн итгэлцэлээ тасралтгүй нэмэгдүүлж, хамтын ажиллагааны үндэс сууриа бэхжүүлэнэ. Хоёрт, "8+5"-ийн яриа хэлэлцээ, цаг уурын өөрчлөлт, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг даян дэлхийн чанартай асуудлаар зөвшөлцлөө чангатгаж, бүтээлч үүрэг гүйцэтгэнэ. Гуравд, дэс дараалалтайгаар, эдийн засаг, банк санхүү зэрэг салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулна. Дөрөвд, дөрвөн орны гадаад хэргийн сайд нар мянганы хөгжлийн зорилт, өмнөд өмнөдийн хамтын ажиллагаа, цаг уурын өөрчлөлт, эрчим хүч, үр тарианы аюулгүйн байдал зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна гэжээ.
Персийн булангийн хамтын ажиллагааны комиссын холбогдох албаны хүнтэй уулзах үед, сайд Ян Жечи хэлэхдээ, Хятадын тал стратегийн өндөрлөгөөс Хятад болон Персийн булангийн хамтын ажиллагааны комисс хоорондын харилцааг чухалд үзэж, уг комиссийн улс орнуудтай хамтран чармайж , дээд давхарга хоорондын харилцаа холбоог хэвээр байлгаж, хоёр талын эдийн засаг худалдааны салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны чухал төслийг ахицтай болгох бөгөөд дундад дорнод зэрэг бүс нутгийн асуудлаар хоёр талын зөвшилцөл болон зохицуулалтыг эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Европийн холбооны гадаад харилцаа аюулгүйн асуудал хариуцсан дээд төлөөлөгч Жавиер Солана зэрэг Европын холбооны албаны хүмүүстэй уулзах үед, Ян Жэчи хэлэхдээ, Хятад Европ хоёр тал хамтаар чармайж байгаад, Хяатд Европын хамтын ажиллагааны түвшнийг цаашид дээшлүүлж, Ази Европын тэргүүн нарын 7-р бага хурал болон Хятад Европын удирдагчдын 11 дэх уузалтыг амжилтанд хүргэхийг батлах ёстой гэжээ. \ Хүчит орчуулж, Урангоо хянав\
|