• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-29 15:19:05    
"Шэньжөү 7-р" сансрын хөлөг нислэгийн үүргээ амжилттай биелүүлсэнд гадаадын олон салбарынхан баяр хүргэв

Хятадын Олон Улсын Радио

     Сүүлийн өдрүүдэд, гадаадын олон салбарынхан Хятадын "Шэнжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлөг нислэгийн үүргээ бүрэн дүүрэн амжилттай биелүүлсэнд холбогдуулан, олон арга хэлбэрээр баяр хүргэжээ.

     Туркменстаны Ерөнхийлөгч Гурбанкули Бердимухаммедов үг хэлж, Хятад улс өнөө хөгжин дэвших замаар итгэл төгс урагшилж байна. "Шэнжөү 7-р" сансрын хөлөг үүргээ амжилттай биелүүлсэнд би баяр хүргэж байна гэж илэрхийлжээ.

     Европын Сансар судлалын газрын хариуцалгатан Жеан Франкойс Клервой хэлэхдээ, Хятадын сансрын нисэгч нар анх удаа задгай сансарт амжилттай гарч ажилласан, энэ нь Хятадын сансар шинжилгээний амжилттай туршилт болох бөгөөд ирээдүйд сансрын станц байгуулахад үндэс суурь тавьж өгсөн байна гэжээ.

     Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мюн Бак, Лаос улсын Дарга Чуммали Саяасоне нарын зэрэг гадаад орнуудын төрийн тэргүүн нар ч адил бус зам сувгаар "Шэнжөү 7-р" сансрын хөлөг сансарт нийслэг хийх үүргээ амжилттай биелүүлсэнд халуун баяр хүргэсэн байна.

     Үүний зэрэгцээ, "Шэнжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлөг нислэгийн үүргээ амжилттай биелүүлсэн нь гадаад орнуудад амьдарч байгаа Хятадын харьяат, хятад иргэдийг баярлуулан зоригжуулсан байна. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав\