• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-29 16:04:04    
Гадаадын хэвлэлийнхэн "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлгийг идэвхэтэй үнэлсэн байна

Хятадын Олон Улсын Радио

     "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлөг 28-ны орой аюулгүй газардасны дараа гадаадын хэвлэл мэдээлэлийнхэн идэвхтэй мэдээлж, Хятадын сансарын төлөвлөгөө чухал алхам хийлээ гэж үнэлсэн байна.

     Сингапурын Лянь Хэзао бао сонин 29-ний өдөр өгүүлэл нийтлэж, Хятадын "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлгийг амжилттай хөөргөж, буцаан авчирсаныг өндрөөр үнэлж, үндэстний энэхүү омогшил бахархал нь Хятадчуудыг өөрчлөлт хийж нээлтэй байлгах болон энх тайванаар хөгжин мандах замаар үргэлжлэн замнуулах болно гэдэгт итгэж байна гэжээ.

     АНУ-ын CNN мэдээлэхдээ, уудам сансарт алхасан нь Хятад улсын дараагийн алхамд сансарын станц байгуулахад зам дэвсэж өглөө. Сансарын станц байгуулах бол Хятадын нисэгчтэй сансарын хөлгийн төслийн дараагийн чухал харалт болно гэжээ.

     Их Британий BBC-гийн веб сайт өгүүлэл нийтлэж тэмдэглэхдээ, Хятадын сансарын гурван нисэгч сансарын хөлөг тойрог замаараа аялж байх явцад Хятадын сансарын төлөвлөгөөний чухал туршилт хийж, Хятадчуудын уудам сансараар алхах үүргийг биелүүлсэн юм гэжээ.

     Францын хэвлэл мэдээлэлийн газар "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлөг аюулгүй газардасныг шуурхай мэдээлж, Хятад улс сансарын нисэгчийн задгай сансарт алхах үүрийг биелүүлэн түүхэт чанартай амжилт олсон байна гэжээ.

     Японы Киодо агентлаг мэдээлэхдээ, Хятадын өөрчлөлт хийж нээлтэй байх бодлого хэрэгжүүлсний 30 жилийн ойн амжилт бүтээл болох "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлөг нь Хятад улсыг дэлхий нийтэд дахин харуулсан байна гэжээ.

      БНСУ-ын Юнхар агентлаг мэдээлэхдээ, "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлгийг аялуулсан сансарын нисэгч бүхээгээс амжилттай гарч ажилласан нь Хятадын дунд урт хугацааны сансарын төлөвлөгөөг түргэтгэсэн байна гэжээ. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\