• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-30 17:24:47    
Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн техникийн түргэн хөгжил хүмүүсийг гайхууш төрүүлж байна

Хятадын Олон Улсын Радио

     "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлөг сансраар аялах үүргээ амжилттай биелүүлсний дараа АНУ, Их Британи, ОХУ, Унгари зэрэг орны зүтгэлтэд баяр хүргэж, Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн техникийн түргэн хөгжил хүмүүсийг гайхууш төрүүлж байна гэж үзсэн байна.

     АНУ-ын төрийн нарин бичгийн экс дарга Хенри Киссингер хэлэхдээ, "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлөг сансраар аялах үүргээ амжилттай биелүүлсэн нь асар их амжилт болох юм. Тэр нь олон улсын сансрын үйл хэрэгт шинэ хувь нэмэр болох юм гэжээ.

     Их Британий Гласговд болсон Олон улсын сансрын холбооны 59-р хурал дээр Их Британий Шинийг санаачилан бүтээх, Их сургууль болон техникийн сайд Иан Пеарсон хэлэхдээ, Хятадын амжилт олсон явдал хүн төрөлхтөнд сансрын судлалын нэн их боломж олгох болно гэжээ.

     ОХУ-ын Орос Хятадын найрамдлын нийгэмлэгийн нэр хүндэт дарга Серги Тиквински хэлэхдээ, Хятад улсын "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлөг сансраар аялах үүргээ амжилттай биелүүлсэн нь Хятад улс сансрын техникийн талаар шинэ төвшинд хүрснийг харуулж байна гэжээ. \Гэрэлт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\