• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-01 16:01:42    
Шэньжөү 7-р сансрын хөлгийн нислэг амжилттай болсныг хэсэг орны удирдагчид болон Хятадын харьяат нар өндрөөр үнэллээ

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Шэньжөү 7-р сансрын хөлгийн нислэг бүрэн дүүрэн амжилттай болсонд хэсэг улс орны удирдагчид баяр хүргэцгээсэн бөгөөд Хятадын нисэгчтэй сансрын нислэгийн техник гайхалтай түргэн байна гэж үзлээ. Үүний зэрэгцээ Хятадын Шэньжөү 7-р нисэгчтэй сансрын нислэг бүрэн дүүрэн амжилттай болсонд Хятад хүмүүс болон Хятадын харьяат нар маш их омогшин баярлаж байгаагаа илэрхийлцгээжээ.

       Пакистаны ерөнхий сайд Юсуф Раза Гилани 9-р сарын 30-нд ерөнхий сайдын ордондоо Хятадын засгийн газрын тусгай төлөөлөгч Ү Давэйтэй уулзах үед, Хятадын Шэньжөү 7-р нисэгчтэй сансрын нислэг бүрэн дүүрэн амжилттай болсонд баяр хүргэсэн бөгөөд Пакистан Хятадын харилцааг цаашид улам батжуулан хөгжүүлэхэд бэлэн байна гэж илэрхийлжээ.

       Нигерийн ерөнхийлөгч Умару Муса Яр Адуа 9-р сарын 29-нд Хятад улсын дарга Хү Жиньтаод цахилгаан утас ирүүлж, Хятадын сансарчид бэлэг тэмдгийн ач холбогдолтой ажил үйлс биелүүллээ. Энэ нь Хятадын дэлхийн хүчирхэг орон болох хүчин чадал болон шийдвэр зорьгийг бүрэн гүйцэд харууллаа гэж илэрхийлсэн байна.

        Тайландын ерөнхий сайд Сомчай Вонсават 9-р сарын 28-нд Хятадын ерөнхий сайд Вэнь Жябаод захиа ирүүлж, Хятадын шинжлэх ухаан техникийн хөгжил дэвшил нь Хятадын ард түмэн болон дэлхийн ард түмэнд ач тусаа өгөх нь лавтай юм гэж илэрхийлжээ.

        Үүнээс гадна, Хятадын Шэньжөү 7-р сансрын хөлгийн нислэг бүрэн дүүрэн амжилттай болсныг олон оронд байгаа Хятад хүмүүс болон Хятадын харьяат нар ч өндрөөр үнэлцгээсэн байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\