Бээжингийн Олимпийн наадамд оролцсон Америкийн тамирчидтай Америкийн Ерөнхийлөгч Жорж Буш 7-ны өдөр Цагаан ордонд уулзахдаа, Бээжингийн олимпийн наадамд оролцсон нь надад насан туршид мартагдашгүй үйл хэргүүдийн нэг нь болсон юм гэж тэмдэглэжээ.
Бээжингийн Олимпийн наадам бол "зүүд зэргэлгээн шиг гайхамшигтай өнгөрөлт" юм. "Шувууны үүр"-т нээлтийн ёслолыг сонирхсон тэр байдал нь саяхан болж өнгөрсөн мэт санаанд тодхон илхэн байна гэж Жорж Буш илэрхийлсэн байна.
Жорж Буш хэлэхдээ, Бээжингийн Олимпийн наадам бол түүхэн дэх Олимпийн хамгийн их цар хэмжээтэй наадам болсон бөгөөд урьд өмнө гараагүй байдлаар 87 улс орон, газар нутгийн тамирчид медаль авч, дэлхийн тэмдэглэлийг 43 төрөлд шинэчилж, бүх дэлхийн 4 тэрбум 700 сая үзэгч цэнхэр дэлгэцээр Бээжингийн Олимпийн наадмыг сонирхон үзсэн байна гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|