8-ны өдөр өрнөдийн эдийн засгийн гол гол цогцын төв банкууд холбоолон ажиллагаа авч мөнгөний хүүг зэргээр бууруулж, Франц, Итали, Австри зэрэг улс орнуудын Засгийн газрууд ч банк санхүүгийн хямралыг зохицуулах яаралтай арга хэмжээ авч байна.
Мөн өдөр Америкийн Холбооны Нөөцийн Зөвлөл, Европын Төв Банк, Их Британийн Енгланд Банк болон Канад, Швейцари, Швед зэрэг улс орнуудын төв банкууд ч мөнгөний үндсэн хүүг 0.5 хувиар бууруулна гэж тус тус мэдэгджээ. Хэдэн том төв банзкууд ч 8-ны өдөр хамтарсан мэдэгдэл хийж, өрнөдийн эдийн засгийн гол гол цогцын төв банкууд банк санхүүгийн өнөөгийн хямралын асуудлаар үргэлжлэн нягт зөвшилцөл хийж, хямралыг зохицуулахын тулд нэгдсэн ажиллагаа авахаар шийдлээ гэжээ.
Манй Засгийн газар хүнд байдалд орсон банкад хамгийн тэргүүнд санхүүгийн тусламж хангаж, хадгаламжийн ашгийг баталгаажуулна гэж Францын Ерөнхий сайд Франкойс Филлон, Австралийн Засгийн газрын Ерөнхий сайд Алфред Гусенбауер 8-ны өдөр тус тус илэрхийлжээ. Италийн Засгийн газар ч 8-ны өдөр яаралтай хурал хуралдуулж, банкны үйл ажиллагааны тогтвоторй байдал болон хадгаламжийг баталгаажуулах яаралтай арга хэмжээний олон дүрэм тогтоол баталжээ. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|